Хонгорзул

Монгол улсын төрийн дуулал

2012 оны 12-р сарын 16 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Овог, ургийн бичгийн тухай

2012 оны 12-р сарын 10 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Овог, ургийн бичгийн тухай

Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…
Би ярианыхаа завсраар "Түүхээ мэдэхийн ач тусын тухай" асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.
- Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв
 Дэлгэрэнгүй»

Монголын тухай

2012 оны 12-р сарын 10 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Монгол орон нь Азийн зүүн хойд хэсэгт Орос болон Хятадын дунд оршдог бөгөөд нийтдээ 1,565,600 km2 талбайг хамарсан бүс нутагтай бөгөөд өөрөөр хэлбэл Францыг гурван дахин нийлүүлсэнтэй тэнцэх өргөн уудам нутаг дэвсгэртэй болно.

Зүүн, баруун болон өмнөд талаараа Хятад улсын хилтэй 4,673 км талбайн дагуу, харин хойд талаараа Орос улсын хилтэй 3,485 км талбайн дагуу тус тус зааглан байрладаг. Монгол орны нийт хүн ам нь ойролцоогоор 2,6 сая гэж тооцогддог бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ дэлхийн хүн ам цөөтэй улсын тоонд ордог.

Монгол улс газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казакстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казак, Тува үндэстнүүд амьдардаг.

Нийслэл Улаанбаатар хотод 700,000 орчим хүн төвлөрч амьдардаг гэсэн тооцоо байдаг. Харин удаах том хотуудын тоонд орох Дархан болон Эрдэнэт зэрэг хотууд нь Орос улстай хойд талаараа хиллэн орших бөгөөд аж үйлдвэрийн болоод зэсийн уул уурхайн аж үйлдвэрийн үндсэн төв хотууд болно.

 Дэлгэрэнгүй»

2070 оноос илгээсэн захидал

2012 оны 12-р сарын 09 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Ус судлалын олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг дэлхийн усны долоо хоног өнгөрсөн өдрүүдэд Стокгольм хотноо болж өнгөрчээ. Энэ удаагийн уулзалтаар цэвэр усны нөөцийн хуваарилалт, усны бохирдолт болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор уршиг зэрэг тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ мэдээг уншаад саявтархан шуудангаар өдөр тутмын сонингуудтай хамт ирсэн сэтгэл сэрхийлгэсэн захидал санаанд орлоо.

Энэ нь “2070 оноос ирсэн захидал” байсан юм. “Би саяхан 50 нас хүрлээ. Гэхдээ 85-тай юм шиг харагддаг. Би бөөрний хурц үрэвсэлтэй. Яагаад гэвэл ус бараг уудаггүй. Надад амьд явах хугацаа маш бага үлдсэн гэж би бодож байна. Би энэ нийгмийн хамгийн өндөр настай хүний тоонд орно. Намайг таван настай байхад юмс одоогийнхоос маш өөр байсныг би санадаг юм. Мод бутаар дүүрэн цэцэрлэгүүд, цэцэг зүлгээр хүрээлүүлсэн байшингууд гээд л… Ваннтай усандаа арьсаа дэвттэл хэвтээд л, шүршүүрт ороод бүтэн цаг болдог байж билээ. Одоо бол бид нэг удаагийн, тэгээд тосны гаралтай чийгшүүлэгч цаасаар биеэ арчиж цэвэрлэж байна даа. Эмэгтэйчүүд урт сайхан үсээр гангардаг байсан үе мартагдаж дээ. Одоо бол ус хэрэглэхгүйгээр цэвэрхэн байхын тулд үсээ бүгд хусуулдаг. Манай аав даралттай усаар машинаа шүршиж угаадаг байж билээ. Өнөөдрийн хүүхдүүдэд усаар машин угаадаг байсан гэвэл итгүүлэхэд бэрх гэдгийг би мэдэж байна” гэсэн байна.

Tуул голын эрэг дээр өнөөдрийн бидний дуусахгүй мэт урсгаж, бохирдуулж байгаа ус тавь жархан жилийн дараа байхгүй болоход үгүй гэх газаргүй болжээ. Тэр үед одоогийн хүмүүсийн амь тавин зүтгэж буй алт эрдэнэ, хөрөнгө мөнгө усны дэргэд юу ч биш болж хувирах нь. Цааш нь энэ захидалд: Усаа гамна гээд л байнга сануулдаг байсан ч хэн ч тоодоггүй байж дээ. Бидний хүрээлэн байгаа орчин эцэс төгсгөлгүй элсэн цөл болж хувирчээ… Одоо бол би өдөрт нэг аяга усны зөвшөөрөлтэй. Бид хувцасаа угааж чадахгүй болохоор хаяхаас өөр аргагүй болдог. Үүнээс болж хогны асуудал хүнд болж байна. Бид эргээд өнгөрсөн зууны эхэн үе шиг газар ухаж бие засдаг болсон. Яагаад гэхээр бохирын шугам усгүйгээс болж бөглөрч ажиллахаа больсон. Хүмүүс аймаар төрхтэй, сул хатингар биетэй болж халуунаас хатан хорчийж, озоны давхарга цоорсноос нарны хэт ягаан туяа дэлхий дээгүүр нэвтэрч, түүнд хордсон хүмүүсийн арьс нь тэр чигтэй өвчтэй, толбоор дүүрч байна.

 Дэлгэрэнгүй»

2070 оноос илгээсэн захидал

2012 оны 12-р сарын 09 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Монголын есөн гайхамшгийг шалгаруулаарай

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн
Монголын есөн гайхамшгийг шалгаруулаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх, соёл, урлагийн  үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ.

Есөн гайхамшигт нийт Монгол орны өнцөг булан бүрээс 100 гаруй материал ирснээс Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгчийн баталсан шинжээчдийн багийн бүрэлдэхүүн 20 нэрсийг сонгож та бүхэнд танилцуулж Дэлгэрэнгүй»

Монголын 9 гайхамшиг

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх, соёл, урлагийн  үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ. Есөн гайхамшигт нийт Монгол орны өнцөг булан бүрээс 100 гаруй материал ирснээс Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгчийн баталсан Дэлгэрэнгүй»

Агуу Чингис хаан

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн
Чингис хааны тухай номд санал өгөөрэй
2011 оны 4 сарын 2
АНУ-ын нэрт эрдэмтэн профессор Жак Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” хэмээх алдарт ном АНУ-ын онлайн худалдааны www.aмазон.сом-ийн аудио ном худалдаалдаг Аудибел сайтын дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Аудибелийн Жилийн шилдэг аудио ном” шалгаруулах онлайн нээлттэй тэмцээнд “Уншигчдын таашаалд нийцсэн ном” төрөлд эхний даваандаа өрсөлдөгч Жим Батчерийн “Өөрчлөлт” хэмээх номыг нийт өгсөн 3955 онлайн саналаас 2440 санал авч 1000 саналын илүүгээр 62:38 харьцаагаар ялжээ. Чингис хаан номыг “Өөрчлөлт” нэртэй ном 38:62 харьцаатай ялна гэж зохион байгуулагчид тооцож байсан боловч эсрэгээр “Чингис хаан” ном ялсан талаар тэд цохон дурдаж бичжээ.
“Чингис хаан” ном маань одоогоор хоёрдугаар шатандаа Карен Маригийн “Сүүдрийн халуурал” хэмээх номтой өрсөлдөж байна. Хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 4 хүртэл (Монголын цагаар дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал) үргэлжлэх бөгөөд Амазан.ком-ын охин компани болох Аудио номын www.audible.com/tournament хаягаар орж интернет хэрэглэгч Чингис хаанаа дээдлэгч хэн бүхэн саналаа өгч болно. Энэхүү шилдэг номыг шалгаруулах тэмцээний дараагийн шатууд энэ 4,5 сард дараах хуваариар болж шилдэг номын шалгаруулах юм байна.
Дашрамд дурдахад эрдэмтэн  профессор Жак Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном маань анх 2004 онд АНУ-д хэвлэгдэн гарсан даруйдаа Нью-Иорк Таймс-ын “Шилдэг борлуулалттай (New York Times Best Seller) номын жагсаалтад албан ёсоор орж, одоогоор ОХУ, Турк, Грек, Хятад, Тайланд, Япон, Өмнөд Солонгост орчуулагдан хэвлэгдэж, дэлхийн уншигчдад Чингис хаан өнөөгийн бидний ертөнцөд ямар их хувь нэмэр оруулсан гайхамшигтай хүн байсаныг таниулж байна. Энэ ном олон мянган номоос “Уншигчдын таашаалд нийцсэн ном” төрөлд шалгаран өрсөлдөж байгаа нь энэхүү номыг дэлхийн уншигчид хэрхэн таашаалтай хүлээж авч буйг илэрхийлсэн явдал яах аргагүй мөн. Дэлгэрэнгүй»

Швейцарь дахь Монголчууд Чингис хааны ойг тэмдэглэв

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улс (ШХУ)-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар/ЭСЯ-наас тул улс дахьМонголчуудын холбоотой хамтран Цюрих хотноо хүлээн авалт, өдөрлөг зохион байгуулав.Уг арга хэмжээнд ШХУ-д амьдарч буй монгол иргэдээс гадна ШХУ-ын Гадаад хэргийн яам, манай улстай хамтран ажилладаг Швейцарийн төрийн болон төрийн бус байгууллагын зочид оролцов.

 Дэлгэрэнгүй»

ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Ардчилал шинэчлэлийн ачаар түүх нийгмийн зүтгэлтний үйл ажиллагаанд коммунист үзлийн үүднээс өрөөсгөл хандаж ирсэн гажуудлыг засах нь түүхийг үнэнээр өгүүлж үнэлэн түүхэн үнэнийг сэргээх өнөөгийн шаардлагаас урган гарч байна. 17-р зууны хориод оны Монгол улсын түүхэнд чухал холбогдох нөлөө бүхий түүхэн зүтгэлтний нэг нь олны дунд өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар Богд Жавзундамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ.

    Г.Занабазар нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн хаад Батмөнх даян хааны хүү Гэрсэнз жалайр хунтайж, Онох Үйзэн, Абутай сайн хаан, Эрэхий Мэргэн, түүний хүү Очирбат Түшээт хан Гомбодоржийн хүү болон 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 сарын 25-ны өдөр тэр үеийн Түшээт ханы нутаг Есөн зүйл /одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сум/ хэмээх газар мэндэлжээ. Өндөр гэгээнийг эхээс мэндлэх үед хатан ээж Ханджамцын (түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамц нь Ойрдын Далай тайшийн охин байв) хөхнөөс нь сүү эс гарсанд түүний аягач 16 настай охины хөхөнд сүү ороход охин ихэд ичингүйрхсэнд сүү гарах учиртай хэмээн хэлж охины хөхийг рашаан усаар угаан хүүд амлуулж, тэр цагаас хойш охиныг далай ээж хэмээн нэрлэх болсон гэдэг.

    Түшээт хан Гомбодоржийнд ер бусын сайхан хүү төрсөнд Сэцэн хан Шолой ихэд баясан баярлаж тэр хүүд Гэгээн алдрыг хайрлажээ. Гэгээн хүү үеийнхнэсээ их л өөр байдалтай өсч торнин сүм суврага барьж бүтээж наадах нь онцгой, номыг төвөггүй цээжлэн тогтоодог оюун билэг төгс хүүхэд байжээ. Гэтэл хүүг дөрвөн настай байсан шар барс жил Жамбал ламаас гэлэн санваар хайрлаж Занабазар /Ишдорж/ хэмээх нэр өгчээ. Төвдөд элч зарж, Далай лам Банчин Богдоос сунтаг шүүлгэж тодруулан хайрлахыг хүссэнд: Бурхан багшийн үеэс Энэтхэг, Төвдөд тодорсон хувилгаадын арван тавдугаар Жавзундамба хутагт Энэтхэгийн буддын шашны түүхийг зохиосон Гунгаанямбуугийн хойд дүр Жавзундарнатын хувилгаан хэмээжээ. Г.Занабазар таван настай байсан 1639 оны шарагчин туулай жил их Монгол уулын өвөр Монгол элсний ширээт цагаан нуур /Өвөрхангай аймгийн Бүрд сум, монгол нутгийн хүйс орчим оршино/ хэмээх газар монголын шашны тэргүүн Богд Жавзундамба хутагтын ширээнд тодруулан залсан нь алтан ургаас Богдод тодорсон анхны тохиолдол байжээ. Г.Занабазарыг анхдугаар богдод өргөмжлөгдсөнд Түшээт ханаас 108 идэр эрийг шавь болгон өгсөн нь их шавь буюу Богдын шавийн үүсэл болов. Г.Занабазарт Вансанбүрэлгүү ламаас Равжунгийн санваар хүртээн Лувсанванбуужалцан хэмээх шинэ нэр хайрлан хамба цол соёрхав.

 Дэлгэрэнгүй»

Төрийн билэгдэл

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн
Соёмбо

Соёмбо бол монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Энэ нь XVII зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүд, орчин үеийн Монгол улсын туг, төрийн сүлдэн дээр ард түмний хүсэл зоригийг илтгэн мандсаар байгаа билээ.

Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлэгдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэдэг заншилтай.

 Дэлгэрэнгүй»

Монгол Улсын сүлд, далбаа

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Монгол улсын анхдугаар үндсэн хуулиар батлан тогтоосон БНМАУ-ын сүлд, далбаа

Монгол улсын сүлд тэмдэг нь хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий суурьтай соёмбо, түүний 2 талд “Э бам” үсгийг байрлуулсан.

Далбааны төв дундад хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий суурьтай, Соёмбо тэмдэг сүлд буюу “Э бам” үсгийг тусгай мөргөлийн ном бичсэн дэвтэр дээр урлан байрлуулсан, далбааны төгсгөлийг 3 улаан хээний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “хум” хэмээх үсэг байхаар тогтжээ. Тугны дээрх үсэг бичиг нь тэр цагийнхаа утгаар Манжийн үеийн тугд байсан манж, хятад үсгийг халж оронд нь Монгол үсэг болон Бурханы шашны хүндэтгэлийн бичиг ланз, төвд үсгийг арвин хэрэглэжээ. Энэ нэ “ Монгол манжийн эрхшээлээс гарч, тусгаар улс болон төр шашнаа ариунаар мандуулна” хэмээсэн тухайн үеийнхээ үзэл санаагаар илэрхийлж байжээ.


 Дэлгэрэнгүй»

Монгол улсын төрийн далбаа

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн


Монгол улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэр дээр алтан соёмбо үсэг байна. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ.
 Дэлгэрэнгүй»

Зуун дамжсан дурлал

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн

Монгол улсын тухай товчхон

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн А.Бямбасүрэн

1 Байгаль
Газар зүйн байрлал:Ази тивийн зүүн хойд хэсэгт цагийн 6,7,8-р бүс
Нутаг дэвсгэрийн хэмжээ: 1.565.400км.кв, дэлхийд газар нутгий хэмжээгээр 17-т ордог
Хиллэх улс: ОXУ,БНХАУ
Хилийн шугамийн урт:8158км
далайн түвшнээс дунджаар 1580 м өндөрт өргөгдсөн.
Уур амьсгал:Далайн тэнгисээс алслагдсан,эх газрын эрс тэс,хүйтэн сэрүүн.Өвөл,хавар,зун,намар гэсэн жилийн 4 улиралтай орон.Дунджаар жилийн 250 хоног нь цэлмэг тэнгэртэй байдаг тул нарлаг Монгол гэж нэрийджээ.
Хамгийн өндөр уул:Алтай Таван Богд(Хүйтний оргил нь д.т.д 4374)
Хамгийн нам цэг:Хөх нуурын дотор (д.т.д 560м).
Шашин:Буддын болон бөө мөргөл.Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа сүм хидийн 96% нь Буддын шашны сүм хийдүүд байна.
 Дэлгэрэнгүй»